ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдаж, үүнээс 276 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 47 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 213 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан байна. ХӨСҮТ-д 22 хүн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний бие хүндэвтэр байгаа юм. ХӨСҮТ-д одоогийн байдлаар нийт 42 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад тусгаарлагдаж байна” гэж хэлэв.