ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 627 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин дөрвөн иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Бүгд энхийг санхиулагчид байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 22 хүн эмчилгээнд байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр 08:00 цагт тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй охин төрүүлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 298 тохиолдол батлагдлаа. Үүнээс 276 нь эдгэрсэн" гэж хэлэв.