ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 625 хүнд шинжилгээ хийхэд 624 иргэний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ. Гурван иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 298 тохиолдол батлагдлаа. Үүнээс 272 нь эдгэрсэн" гэж хэлэв.