ХҮН намаас 10 сарын 15-нд болох орон нутгийн сонгуульд ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр өрсөлдөхөөр болжээ. Тэрээр иргэндээ ойр байх, шинэ засаглалыг бий болгож нүсэр биш төсөр бодлогийг хэрэгжүүлэнэ гэдгээ илэрхийлэв.
Энэ талаар ХҮН намын дарга Б.Найдлаа “Орон нутаг, нийслэл, дүүргийн сонгууль нь аль нэг нам, улс төрийн хүчний бус иргэний сонгууль байдаг. Дүүрэг, нийслэлийн удирдлагаа иргэд өөрсдөө сонгох боломжийг төлөө аль нэг намтай эвсэхгүйгээр дангаараа мөрийн хөтөлбөртэйгөө оролцоход бэлэн байна” гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нийслэл болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бид ямар хотын дарга, ямар хоттой байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хотынхоо гудамжинд айх аюулгүй орчинд амьдарч, нийтийн тээврээр бүгд үйлчлүүлдэг хотыг аз жаргалтай хот гэж хэлж болно. Иргэд сум, аймаг, дүүрэг, нийслэлийн дарга нараа сонгодог байх ёстой. Цаашид Улаанбаатар хотын дарга нийт иргэдээсээ сонгогддог, иргэдийнхээ төлөө үйлчилдэг, хариуцлага хүлээж чаддаг Хотын дарга бидэнд хэрэгтэй байна” гэж хэллээ.
Б.Чингүүн