Өнөөдөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг эх орондоо ирсэн 1150 иргэнд ариутгал халдваргүйжүүлэлтийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд 1150 гадаад паспорт, 1157 гар тээш, 28000 кг зорчигчдийн ачаа, 6800 гаруй кг карго ачаа болон таван нисэх онгоц, 44 тээврийн хэрэгсэлд эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа.
Мөн Сэлэнгэ аймгийн ЗӨСҮТ, ОХУ-аас Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 288 иргэний ачаа тээш, эд зүйлсэд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн лаборатори тусгаарлагдаж байсан 378 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод тусгаарлагдсан 234 иргэнд сорьц авахад вирус тогтоогдоогүй байна" гэлээ.