Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын төсөл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэнэ.
Өмнөх долоо хоногийн Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Уг төсөлд хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгож байгааг 2020 он дуустал үргэлжлүүлэн олгох, халамжийн тэтгэвэр болох 288 мянган төгрөгийг мөн он дуустал үргэлжлүүлэн олгох, жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлэх зэрэг асуудал багтсан байсныг дэмжсэн билээ.