ХӨСҮТ-ийн албаны дарга Л.Амбасэлмаа нарыг ажлын байран дээрээ архидан согтуурч, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч нарын биед халдан, хувийн унаагаараа зугтсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө.
Тэрбээр, "Өөрийнхөө нэртэй холбоотой зүйлд тайлбар хэлэхэд энэ чухал цаг үеэд архидан согтуурах зав алга. Мөн унаад зугтах хувийн машин надад байхгүй. Сүүлийн үеэд хүний нэр хүндэд хэтэрхий халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүс рүү дайрч, гүтгэх асуудал их гарч байна. Энэ асуудлыг та нөхөд ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй" гэж хэлэв.