Нийт батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар авсан 33 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээс 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эмчилгээнд байгаа хүмүүс дотор 14 настай нэг хүүхэд байгаа гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн тэрбээр “ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 56 хүн эмчилгээ болон ажиглалт тандалтад тусгаарлагдаж байгаа. Ажиглан тусгаарлагдаж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна.
Энэ хүнд гурван удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Наймдугаар сарын 1-8-нийг хүртэл улсын хэмжээнд 3,713 хүн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс 1,034 хүнийх нь эхний шинжилгээ юм. Энэ долоо хоногт бид тусгай үүргийн дөрвөн онгоцыг хүлээж авсан. Өчигдрийн онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөр авч байна" гэв.