Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд ачаа, тээврийн нэг жолооч халуурсан шинж тэмдэгтэй нас барсан гэх мэдээллийн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбар өглөө.
Тэрбээр “Өнөөдөр БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн иргэн өдөр зүрхээр нь хатгаж, бие нь тавгүйрхэж байна гэсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж авахаар явж байсан замдаа нас барсан байна.
Тухайн иргэнд ил шарх сорви байхгүй бөгөөд COVID-19 өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Байнга БНХАУ-руу нүүрс тээвэрлэлт хийж байсан учраас хоёр талдаа байнга коронавирусийн шинжилгээнд хамрагдаж байсан. Эмч нар урьдчилсан байдлаар зүрхний шигдээс өвчин байж магадгүй гэсэн онош тавьж буй. Учир нь Цагаан хадны орчим их халуун, агаарын даралт өндөртэй байна. Одоогоор тухайн газар Эрүүл мэндийн болон Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа тул иргэд ямар нэг буруу, ташаа мэдээлэлд автахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна” гэж хэлэв.