Ковид-19 халдвартай холбоотой хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн танилцууллаа.
Тэрбээр “Дэлхий хэмжээнд коронавируст цар тахалтай холбоотой 51584 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгдлээ. Үүнээс 2405 туршилт судалгаа хийгдсэнээс 266 нь амжилттай хийгдсэн байна.
Судалгаа шинжилгээнээс танилцуулахад Канад улсын эрдэмтэд Ковид-19 халдварын орчны байдалд судалгаа хийжээ. Судалгаагаар орчны өндөр темпертур нь коронавируст халдварын тархалтыг бууруулна гэсэн таамаглал буруу болохыг нотолжээ.
Мөн иргэдийн орлогийн түвшнээс цар тахлын тархалт хэрхэн хамаарч байгаа талаар судалсан байна. Судалгааны үр дүнгээр чинээлэг амьдралтай хүн амын хөдөлгөөний идэвх цар тахал гарснаас хойш буурчээ. Харин орлогын түвшин бага хүн амын хөдөлгөөний идэвх коронавирусний халдвар гарснаас хойш өссөн үзүүлэлттэй байна" гэлээ.