ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 261 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165, Ажиглах байранд тусгаарлалтад байгаа 52, ХӨСҮТ-д тусгаарлалтад буй 6 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний шинжилгээ, Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний сорьцод коронавирусийн халдвар илрээгүй" гэв.