Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 256 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 6000 гаруй хүн нас барлаа. ДЭМБ-ын дарга Теодрос, Коронавирус дэлхийн өндөр, бага, дунд орлоготой ямар ч улсыг өршөөсөнгүй. Ямар ч улс энэ халдварыг тойрох боломжгүй боллоо.
Дэлхийгээс коронавирус устахгүй, устгаж чадахгүй ч хяналтдаа авах боломжтой гэж хэлжээ Америкийн эрдэмтэд хэлжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад 2742 иргэн тусгаарлалтад байгаа. Цэргийн төв эмнэлэгт 71 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэж хэлэв.