Үер усны үед янз бүрийн халдварт өвчин гарах тохиолдол элбэг. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Ундны усыг баталгаат газраас авах, буцалгаж хэрэглэх
2. Гэрийн шалыг белизна болон хлормины уусмалаар угаах
3. Бохирдсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
4. Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа гарыг нь савандаж угаах
5. Ил задгай булаг шандны ус, гар худгийн уснаас хоол унд ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх
6. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх
7. Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах
8. Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдай устгал хийх
9. Усны савыг тогтмол угааж хэрэглэх
10. Ундны усыг ариутгах
11. Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах
12. Үерийн усаар бохирдсон хүнсний бүтээгдэхүүнийг шуут устгах
13. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, сэтгэлзүйн тусламж үзүүлэх
14. Малын сэг зэм, хог хаягдлыг халдваргүйжүүлэн устгах
15.Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх
16. Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх үрэвсэх гэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах