Өнөөдөр Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн ачаа тээшний ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг өнгөрсөн долдугаар сард 26 удаагийн дуудлагад үйлчилж ажиллаа. Мөн тусгай үүргийн 19 нислэгээр 3834 хүн эх орондоо ирсэн. Тэдгээр иргэдийн хувийн хэрэгсэл болон ачаа тээш зэрэг нийт 85000 кг ачаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
Түүнчлэн 19 нисэх онгоц, 24 тусгаарлах байр, 148 тээврийн хэрэгсэлд эцсийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаа. ЗӨСҮТ-ийн вируслогийн лаборатори 4,727 хүнээс сорьц авч коронавирусээс сэргийлэх шинжилгээг хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан" гэлээ.