ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 441 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задлаж хэлбэл, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч, тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа 53 хүний давтан шинжилгээ, сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ, Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэж хэлэв.