ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 615 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн өнөөдөр сайхан мэдээтэй. Өнөөдөр энхийг сахиулагч 14 хүн эдгэрч дараагийн хяналтад шилжлээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 244 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 49 хүн байна. 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэж хэлэв.