Улсын онцгой комиссын шийдвэрээр МИАТ компанийнхан энэ сард 14 чиглэлд тусгай нислэг үйлдэн, 3459 иргэнээ эх оронд нь авчрах урьдчилсан тооцоо гаргасан билээ. Үүний дагуу энэ сарын 1-нд БНСУ руу онгоцоо нисгэсэн. Мөн өнөөдөр АНУ, маргааш Энэтхэг, цаашид Япон, Австрали, Турк, Германаас иргэдээ татан авах юм. Эдгээрээс гадна нэмэлтээр дөрвөн удаа тусгай нислэг үйлдэхээр судалж байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэв. Тусгаарлах байрны хүчин чадлыг харгалзан үзэж, нислэгийн хуваарийг батлах аж. Одоогоор АНУ, Казахстан руу нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөж буй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч