Эрүүл яамнаас нүд, шүд, хоолойн эмнэлэгт өгөх дараах зөвлөмжийг гаргасан байна.
Эмч, ажилтнуудад :
- Амны хаалт зүүх
- Нүүрний хаалт, нүдний шил зүүх
- Битүү халад өмсөх
- Өвчтний биеийн халууныг үзэж тэмдэглэх
- Үйлчилгээний цаг урьдчилан өгөх
- Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
- Агаар сэлгэлт тогтмол хийх
- 1.5-2 метрийн зай барих
- Хүлээлгийн танхимд ном, сонин, сэтгүүл, тоглоом зэргийг байрлуулахгүй байх
- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
- Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх
- Ариун цэврийн өрөөнд гарын саван, цаас байршуулах
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
Үйлчлүүлэгчдэд :
- Амны хаалт зүүж ирэх
- Урьдчилан цаг авч үйлчлүүлэх
- Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Эмчийн асуултад үнэн зөв хариулах