Өнгөрсөн долоо хоногт УОК-ийн шуурхай штабаас зохион байгуулсан таван удаагийн нислэгээр 1221 иргэнийг хүлээж авч тусгаарласан гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал мэдээллээ.
Тэрбээр, "Цэргийн төв эмнэлэгт 43 иргэн, ХӨСҮТ-д 12 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бол бусад иргэд тусгаарлах байранд байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2677 иргэн тусгаарлагдаж байна. Гэрийн тусгаарлалтад Нийслэлд 1405 хүн, орон нутагт 571 иргэн байна. Мөн гэрийн тусгаарлалтаас нэг иргэн ХӨСҮТ-д ирж төрсөн.
Нийт 37732 иргэнд лабораторийн шинжилгээ хийлээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар тусгаарлах байруудад очиж зөвлөгөө мэдээлэл өглөө" гэв.