ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задлаж хэлбэл, Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ, ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ, сувилалын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна” гэв.