Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд Ковид-19 буюу коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаа хэдий ч ДЭМБ-аас хийсэн судалгаагаар ахиц дэвшил гарсан гэж үзжээ.
Хөрш улс болох ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 1354 хүн шинээр халдвар авч 70 хүн нас барсан. Харин БНХАУ-д 158 тохиолдол бүртгэдсэний 7 нь гаднаас зөөвөрлөгджээ.
Азийн орнуудаас Япон улсад сүүлийн 24 цагийн байдлаар 1354 хүн өвчилжээ. Тус улсын нийслэл Токио хотод цар тахал голомтлон ихсэж байна. Мөн бусад муж улсуудад халдвар ихсэх магадлал өндөр болсон тул зарим бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьжээ.
Ирланд улсын Эрүүл мэндийн сайд нисэх буудлуудад өнөөдрөөс эхлэн түүврийн аргаар шинжилгээ авах болно гэж мэдэгдсэн.
Манай улсын хувьд өчигдөр нэг хүн тусгаарлалтад орсон. Одоогоор 29 хүн гэрийн тусгаарлалтад, 2752 хүн ажиглалтад байна. Үүнд 38 их эмч 97 рестент эмч, 84 алба хаагч ажиллаж байна” гэв.