Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Үүнийг задалж хэлбэл, долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй" гэж хэлэв.