Даваа гарагт Азийн биржүүдэд алтны үнэ 1.1 хувиар өсөж, нэг трой унц нь түүхэнд байгаагүй дээд хэмжээнд буюу 1923 ам.долларт хүрчээ. Хамгийн сүүлд 2011 оны 9-р сард алтны үнэ 1910 доллараас дээш гарч 1923 ам.далларт хүрч байжээ. “Financial Times” сонин бичсэнээр бол уламжлал ёсоор хамгийн найдвартай хөрөнгө байсаар ирсэн алтны үнэ АНУ-БНХАУ, АНУ-ын харилцаа муудсанаас болж өссөнөөс гадна Флорида, Теннеси, Аризона мужуудад коронавирусний халдварын 62 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай сүүлийн үеийн мэдээллүүд нөлөөлсөн аж. Шинжээчид алтны үнэ цаашид өсөхийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд жишээлбэл, “Goldman Sach” банкны ханшаар бол энэ жилдээ нэг унцын үнэ хоёр мянган доллараас илүү гарч магадгүй аж.