Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ " Дэлхий дахинаа 16,161,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 650,000 хүн эндсэн бол 9.9 сая хүн эдгэрсэн байна.
Дөрөвхөн хоногийн дотор нэг сая шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь халдварын тархалт ямар эрчтэй байгааг харуулж байгаа юм. Мөн 24 цагийн хугацаанд 200,000 хүн халдвар авч, 4,000 хүн нас барлаа.
Хувь хүн өөрийгөө халдвараас хамгаалах дадал хэвшилд суралцах, эрүүл мэндийн байгууллага эрт илрүүлэх шаардлага тулгарч байна. Үүнд гараа сайн угаах, маскаа зүйх, зайгаа барих юм
17 оронд хийсэн 173 судалгааны дүгнэлтээс харвал амны хаалт коронавирусийн халдвараас 85 хувиар хамгаалах үр дүнтэй хэмээжээ. Мөн сүүлийн үеийн судалгаануудад коронавирус битүү, харанхуй газруудад илүү удаан оршиж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгааг танилцуулав.
Манай улсын хувьд өчигдөр 3 хүн шинээр ажиглалтад орж, 209 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, өнөөдрийн байдлаар 2,351 хүн тусгаарлан ажиглалтад байна. Өнөөдөр Франкфуртын онгоцоор 266 хүн ирсэн. Иргэдийг тусгаарлан ажиглах байранд хуваарилж байна.
Цэргийн төв эмнэлэгт 38 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний беийн байдал хүндэвтэр байгаа.
24 цагийн хугацаанд 119 дугаар 114 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа" гэж хэлэв.