Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 176 хүний сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд энхийг сахиулагчдын давтан шинжилгээ, тандалтын долоон сорьц, ажиглалтад байсан 16 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээ багтаж байгаа.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 болсноос 218 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна. Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ" гэв.