Өнөөдөр гурван иргэн эмчлэгдэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Эдгээр нь 20, 21, 24 насны хүмүүс бөгөөд 17-48 хоног эмчлэгдэн эдгэрсэн байна.
Нийт батлагдсан тохиолдол 288 байгаагаас 217 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 71 хүний 62-ынх нь биеийн байдал хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна" гэв.