Эрүүл мэндийн яамнаас тав дах өдөр болгон олон улсад өрнөж байгаа КОВИД-19-ийн талаарх тандалт судалгааг тоймлон хүргэдэг билээ. Энэ долоо хоногт дараах судалгааг тоймлон хүргэж байна.
1. Австралийн Сидней хотын судлаачид 18-аас дээш насны 4362 хүнд коронавирусийн эсрэг вакцин хийлгэх эсэх дээр судалгаа хийхэд 85,8% нь вакцин хийлгэнэ гэжээ. Боловсрол багатай хүмүүс вакцин хийлгэх сонирхолгүй байгааг тогтоожээ.
2. АНУ-ын Тенниси мужийн 249 эрүүл мэндийн ажилтанд хийсэн судалгаагаар 8%-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогджээ. Эдгээр ажилчдын талаас илүү хувьд коронавирусийн ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бөгөөд судлаачид эрүүл мэндийн ажилчдыг тогтмол илрүүлэг шинжилгээнд хамруулах нь эмнэлгийн дотоод халдвар тархахаас сэргийлэх чухал ач холбогдолтой гэжээ.
3. Канадын эрдэмтэд коронавируст халдвартай хөхүүл эхийн сүүг 62,5 хэмд 30 минут пастеризац хийсний дараа шинжлэхэд сүүн дэх коронавирус идэвхгүй болжээ. Иймд судлаачид халдвартай эхийн сүүг пастеризаци хийж хүүхдэд өгөх нь эхийн сүүгээр халдвар дамжихаас сэргийлнэ гэж зөвлөжээ.
4. Коронавируст халдвартай хүмүүст автомат хариулагч /чатпот/ ашиглан зөвлөгөө, мэдээлэл өгөх нь эрүүл мэндийн ажилтны ажлын ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэдгийг Индианагийн их сургуулийн судлаачид тэмдэглэжээ.
5. Тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, архи хэтрүүлэн хэрэглэх нь Ковид-19-өөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлс гэж судлаачид үзжээ.
Эх сурвалж:
1. https://www.thelancet.com/…/PIIS1473-3099(20)30559…/fulltext
2. https://www.eurekalert.org/pub_releases/…/vumc-aho070920.php
3. https://www.eurekalert.org/pub_releases/…/cmaj-pbm070920.php
4. https://www.eurekalert.org/pub_rel…/2020-07/iu-cce070820.php
5. https://www.eurekalert.org/pub_releases/…/afps-ccl070920.php