Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Тодруулбал, Долоодугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 иргэн, мөн 21-ний өдөр Австралиас ирсэн 48 хүн, идэвхтэй тандалтын хүрээнд шинжилгээ хийсэн 14 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа 60 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй" гэлээ.