ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр "Нэг сараас хойш 15 улсаас иргэд эх орондоо ирлээ. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 287 тохиолдол байгаагаас 194 нь ОХУ-аас ирсэн иргэдээс коронавирус илэрсэн.
Халдвар авсан иргэдийн 70 гаруй хувь нь оюутан, 6-81 насныхан байна. 20-24 насны 114 хүнд халдвар бүртгэгдсэн. Улсын хэмжээнд зургаан лабораторид хоногт 1400-1600 хүнд коронавирусийн шинжилгээ хийх боломжтой.
Бид ДЭМБ-аас гаргасан эмчилгээний удирдамж болон улс орнууд өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж зөвлөсний дагуу эмчилгээ, тандалт судалгааг хийж байна. Ард иргэдийн дунд халдвар тархах эсэх нь цаг хугацааны асуудал. Иргэд амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах, олон нийт цугларсан газраар явахгүй байх зэрэг халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагахыг хүсэж байна" гэлээ.