Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвараар дэлхий дахинаа 14,899,000 хүн өвчилж, 617,000 хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагт 213,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн энджээ.
Дэлхийн олон эрдэмтэн судлаачид улс орнууд хүн амынхаа 90 хувыг амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаахыг хэвшил болговол томоохон хэмжээний халдвар дэгдэхээс сэргийлж чадаж байна гэж үзсэн. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст тогтсон дархлаа богино хугацааны дараа арилж байгаа бол хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн дархлаа харьцангуй сайн байгааг тогтоожээ. Тус сургуулийнхан уг судалгаандаа 33,000 хүнийг хамруулсан байна.
Токио-УБ-ын онгоцоор өчигдөр 261 хүн эх орондоо ирснээс бага насны хүүхэд 89 байв. Ажиглалтад өчигдөр 333 хүн шинээр ажиглалтад орж, 80 хүн ажиглалтаас гарлаа.