7-12 насны 725 мянган хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх зорилготой “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх, 50 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг хөтөлбөрт өдгөө 129 435 хүүхэд хамрагдсаныг ЭМДЕГ-аас мэдээллээ. Тэдний 3795 нь л эрүүл шүдтэй байсан гэнэ. Тодруулбал, тус газартай гэрээ байгуулсан хувийн хэвшлийн 167 эмнэлэг давхардсан тоогоор 568 295 удаагийн эмчилгээ хийснээ тайлагнажээ. Зарим тоон мэдээг хүргэе.