Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эдгээрийг тодруулж хэлбэл, долдугаар сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй
Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа" гэв.