Улс даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хэдийгээр хорио цээрийн дэглэм үргэлжилж буй боловч дотоодод халдвар тархах эрсдэл бага гэж үзээд, үзвэр, үйлчилгээний газруудыг нээх болсон юм. Үүний хүрээнд кинотеатрууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэдгээрт мөрдөх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамныхан боловсруулсныг хүргэе.
Байгууллагад:
-Биеийн халуун үзэх
-Амны болон нүүрний хаалт зүүх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
-Үзэгчдийг суудал алгасаж суулгах
-Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
-Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх
-Билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ байршуулах
-Өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх
-Кино эхлэхийн өмнө танхимыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
-Автомат тоглоомын газрыг цэвэрлэж, халдваргүйжүүлэх
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Үйлчлүүлэгчдэд:
-Амны хаалт зүүх
-Бусдаас зай барих
-Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
-Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
-Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх