Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дэлхий дахинаа 14,455,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байгаа. Сүүлийн 24 цагт 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн энджээ.
Өнгөрсөн хоногт АНУ-д 67,000, Бразилд 23,000, Энэтхэгт 39,000 хүн шинээр халдвар авжээ. ОХУ-д 6,109 хүн шинээр халдвар авч, 95 хүн эндсэн байна.
Манай улсын хувьд өнөөдөр 24 хүн шинээр ажиглалтад орж, нэг хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар 2,784 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 52 хүн байгаагийн дөрөв нь эрчимт эмчилгээний тасагт байгаа.
Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 122 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэж хэлэв.