Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа улс орнуудын халдварын талаарх мэдээллийг танилцууллаа. Тэрбээр “Дэлхийн хэмжээнд “Ковид 19” халдварын нийт 12,368000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 6,6 сая гаруй хүн эдгэрсэн.
АНУ- Өчигдөр хамгийн их буюу 64700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 991 нас баралт нэмэгдлээ. Нийт халдвар авсан хүний тоо 3 сая 47 мянга болсноос 132 мянга гаруй хүн нас баржээ.
Бразил Улсад –Пүрэв гарагт 42600 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, 1220 хүн нас баржээ. Нийт халдвар өссөн дүнгээр 1,7550000 мянга боллоо.Үүнээс нэг сая 54 мянган хүн эдгэрчээ.
БНЭУ- Долдугаар сарын 09-ны өдөр шинээр 24800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт халдвар 767200 гаруйд хүрсэн байна.
Япон Улсад – Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 355 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 224 тохиолдол нь Токио хотод бүртгэгдлээ.
Австрали Улсад – Өчигдөр 182 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
БНСУ-д Пүрэв гарагт 45 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ. Дотоодын халдварын хувьд сүмийн үйл ажиллагаатай холбоотой халдваруудаас шинэ тохиолдол буурахгүй байгааг мэдээлсэн. Тиймээс тус улсад энэ баасан гарагаас эхлэн сүмд ирж байгаа иргэдийг кодоор бүртгэж, залбирлаас бусад арга хэмжээг хоригложээ.
БНХАУ- Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дотоод иргэдээс халдвар бүртгэгдээгүй бөгөөд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн дөрвөн тохиолдол батлагджээ.