Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвараар дэлхий дахинаа 12,368,000 хүн өвчилж, 556,000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Эдгэрсэн хүний хүн 7.1 саяд хүрч, 4.6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Сүүлийн 24 цагт АНУ-д 64,000, Бразилд 42,000, Энэтхэгт 25,000, Өмнөд Африкт 13,000 хүн халдвар авлаа.
ОХУ-д суулийн хоногт 6,509 хүн шинээр халдвар авч, 176 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдсэн.
Нэгдүгээр сараас хойших хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн өдөр боллоо. Коронавирус бидний өмнө мэддэг байсан өвчинтэй адилгүй учраас вакцин гарсан ч тахлын тогтоон барих хэцүү байх магадлалтай байна гэж АНУ-ын Халдвар өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тиймээс хүмүүс амьдралын шинэ хэв маягтаа зохицох хэрэгтэй.
Өчигдөр Истанбулаас ирсэн сэжигтэй дөрвөн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. 341 хүн тусгаарлалтад шинээр орсон бол 286 хүн тусгаарлалтаас гарч гэрийн дэглэмд шилжсэн. Тусгаарлалтын байранд нийт 3050 хүн байгаагаа дотор 204 хүүхэд, 109 жирэмсэн, 286 архаг хууч өвчинтэй хүн байна" гэв.