Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр гурван лабораторид нийт 370 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илэрлээ.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 50 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн эмэгтэй 24 настай.
Нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 195 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 32 хүний биеийн байдлыг үнэлбэл, 31 нь хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна" гэв.