Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээллийг ЭМЯ-наас өчигдөр өгсөн. 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг барьсан бөгөөд халуурсан шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлан, тусламж үзүүлж буй юм.
“Хүүхдийн халуун буусан, суганы булчирхайн эмзэглэл багассан. Өнөө орой ЗӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариу гарна. Нэгдүгээр хавьтлын 34 хүнийг хяналтдаа бүрэн авсан. Монголд хоёр дахь удаа тарваган тахал гарлаа.
ӨМӨЗО-д мөн тарваган тахал гарсан. Иймд хөрш зэргэлдээ ОХУ, Казахстан улс өчигдөр тарвага агнахыг хориглосон шийдвэр гаргалаа" гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэв.