ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 12075 иргэн тусгаарлагдсан ба өнөөдөр 2875 иргэн тусгаарлах байранд байна. Үүнээс 0-5 хүртэлх насны 176, жирэмсэн 104, хорт хавдартай, хөгжлийн бэрхшээлтэй 24, бусад шалтгаантай 328 иргэн байна.
Нийслэлд 573 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бол Баянхонгороос бусад бүх аймагт 4-26 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлагдаж байгаа 5 эх амаржсан. Эх, хүүхдийн бие сайн байгаа. Давхардсан тоогоор 26 мянга гаруй иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан. Замын-Үүдэд 125 иргэн, Орхонд 85 иргэн, Дархан-Уул аймагт 134 иргэнийг тусгаарлаж байна.