Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүнээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор ирсэн таван хүнээс коронавирус илэрлээ. 20-34 насны таван хүн халдвар авсан байна. Халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж буй найман эмч, ажилчинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 ирсэн 85 хүнээс сорьц цуглуулах ажил явагдаж байна" гэв.