Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү мэдээлэв.
Тэдний хоёр нь Беларусь, нэг нь Орос улсын иргэн бөгөөд 15 хоног эмчлүүлснээр бүрэн эдгэрчээ.
Мөн Нур-Султанаас ирсэн 54 настай эмэгтэй 22 хоног эмчлүүлэн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжиж байгаа аж. Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан 220 тохиолдлын 183 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Одоо 37 хүн эмчилгээнд байгаа бөгөөд 31 хүний биеийн байдал хэвийн үлдсэн 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна.