Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр дөрвөн лабораторид нийт 557 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 428 хүн буюу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн эхний шилжилгээнд коронавирус илрээгүй.
Түүнчлэн Алтанбулаг боомтоор ирсэн жолоочдоос авсан шинжилгээ сөрөг гарсан" гэв.