Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн даяар 11 сая хүн коронавирусээр өвчилсөн байна.
Сүүлийн гурван сарын хугацаанд тус вирусийн халдвар маш хурдацтай тархаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 18 хоногийн хугацаанд 3 сая хүн энэ вирусийн халдвар авсан байна.
Халдварын тархалт ОХУ, Бразил, Энэтхэг улсуудад өндөр хэвээр байна. Мөн манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын Буриад, Читад халдварын тархалт өндөр хэвээр байна.
Манай улсад 2661 хүн ажиглалтад байна. Үүнээс 64 хүн өчигдөр ажиглалтаас гарсан. Мөн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гурван хүний биеийн байдал хүнд байгаа" гэв.