Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Өчигдөр нийт 194 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалбал, өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор авсан гурав, 24 тээврийн жолооч, Замын-Үүдэд хийсэн 108 шинжилгээнд коронавирус илрээгүй.
Алтанбулагийн боомтоор ирсэн нэг оюутан, орос жолооч 19 хоног эмчлүүлээд эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ" гэв.