Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ОХУ-аас ирсэн тус оюутан 36 хоног эмчлүүлсэн.
Бас нэг сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчирсан бөгөөд өнөө өглөө төрж, охинтой боллоо.
Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагийн 176 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 44 хүний биеийн байдлыг үнэлбэл, 33 нь хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижинтэй нэг, 6 болон 12 настай хүүхдүүд, хоёр жирэмсэн эмэгтэй байгаа" гэв.