Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Энэ үеэр УИХ-ын 2020 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон шинэ гишүүн Г.Дамдинням хэлэхдээ "Хамгийн эхний ээлжинд хийх ажлуудын нэг бол Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгана. Мөн шударга зарчимтай багаар ажиллана. УИХ-ын гишүүд нийтийн эрх ашиг, үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой" гэсэн байр суурьтай буйгаа илэрхийллээ.