Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Энэ үеэр ХҮН-аас Хан-Уул дүүргээс сонгогдсон Т.Доржханд хэлэхдээ "Аль нэг намд уусаж, шингэж орохгүй. Би ганцаараа биш ээ. Маш олон залуустай баг болж ажиллана. Хүчтэй сөрөг хүчний хэмжээнд ажиллана гэдэгтээ итгэж байна. Бурууд хурц байж, зөвийг дэмжиж ажиллана. Бодлогын олон асуудал байна. Дөрвөн жилийн хугацаанд залуусын дуу хоолой болж ажиллана" хэмээн байр сууриа илэрхийллээ.