Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 308 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 иргэдийн давтан шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор ирсэн 34 жолоочийн шинжилгээ сөрөг гарсан.
Нийт батлагдсан 219 үүнээс 175 хүнийг эдгэрүүлж ХӨСҮТ-ээс гаргаад байна. 44 хүн эмчилгээнд байгаагийн 35 нь хөнгөн 9 нь хүндэвтэр. 81 хүн эмчилгээ тандалтын дор хянагдаж байгаа юм" гэлээ.