Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10 сая хүн өвчилж, 500 мянган хүн амиа алдсан байна. Шинэ корон3 сарын хугацаанд нэг сая, 1 сард нэг сая байсан бол сүүлийн 6 хоногт нэг саяыг даваад байна. 171 мянган хүн шинээр өвчилж, 4000 хүн эндсэн байна.
Олон улсын эрдэмтдийн халдварт өвчний талаарх гаргасан загварчлалаар дэлхийн хүн амын 1.7 тэрбум хүн өвчилж, хүндрэх эрсдэлтэй. 60-аас дээш насныханд элбэг тохиолдоно гэсэн тооцооллыг гаргасан байна.
Манай улстай хил залгаа оршдог улсуудад өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд Эрхүүд 237 хүн халдвартай болох нь батлагдаж таван хүн амиа алдсан байна.
Ажиглалтад шинээр 7 хүн нэмэгдэж, 5 хүн гарсан. Тусгаарлалтад нийт 2636 хүн байна. Үүнээс 1-5 настай 131, жирэмсэн 54, архаг хууч өвчтэй 52 хүн байна.