УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-д хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүллээ.
Хяналтын тооллогыг СЕХ-ны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг энэ сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон СЕХ-нд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгов.